2020-09-18

АНУ-д 1.7 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

access_time 2020-04-06 12:08

АНУ-д 1.67 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол АНУ-д бүртгэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад 336 мянга гаруй хүн халдвар авч, 9500 гаруй хүн нас барсан бол 17 мянга гаруй хүн эдгэрсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 1273712 хүн коронавирусний халдвар авч, 69458 хүн нас барсан бол 262486 хүн эдгэрчээ.
ВАШИНГТОН. /RIA Novosti/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.