2020-09-18

Италид өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо буурлаа

access_time 2020-04-06 11:12

Medici e infermieri al lavoro senza sosta nel reparto di terapia intensiva passato da 5 a 17 letti per curare i pazienti covid all’ ospedale di Vizzolo Predabissi, 24 Marzo 2020. Ansa/Andrea Canali

Италид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 525 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 15887-д хүрчээ. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт энэ болжээ.

Италид гуравдугаар сарын 27-нд хамгийн олон буюу 969 хүн нас барсан бол тухайн өдрөөс хойших есөн өдрийн тавд нас баралтын тоо буурсан дүн үзүүлсэн байна. Тус улс нь халдварын улмаас нас барсан хүнийхээ тоогоор нэгдүгээрт жагсаж байгаа юм.

Мөн Италид халдвар авсан хүний нийт тоо 128948-д хүрснээс 21815 хүн эдгэрсэн бол 3977 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн халдварын улмаас нас барсан эмч нарын тоо 77 болж нэмэгдсэн байна.
РОМ. /ANSA/.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.