2020-09-18

МУИС: Нийт суралцагчдын анхааралд

access_time 2020-01-30 13:08

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. МУИС-ийн зүгээс уг шийдвэртэй холбогдуулан /2020.01.27/ МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан хийж хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Хичээл сонголт, баталгаажуулалт 2020 оны 2 дугаар 9-ний 17:30 цаг хүртэл зохион байгуулагдана.
Сургалтыг СиСи мэдээллийн системээр 2020.02.03-2020.03.02-ны хооронд зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
Суралцагч хичээлийн лекц, семинарын материалыг СиСи мэдээллийн системээр дамжуулан авна.
Суралцагчийн ирц, идэвхийн үнэлгээг СиСи мэдээллийн системд хандсан хандалт болон багшийн өгсөн даалгаврын гүйцэтгэлээр тооцно.
Дүнгийн гомдол, маргааныг 2020.03.02-2020.04.01 хүртэл хугацаанд зохион байгуулж шийдвэрлэнэ.
Шаардлагатай тохиолдолд дүнгийн тодорхойлолтыг цахимаар хүлээн авч цахимаар олгоно. /elseltburtgel@num.edu.mn майл хаягаар өөрийн бүрэлдэхүүн сургууль, оюутны ID дугаар, овог, нэр зэрэг мэдээллээ илгээнэ./
Боловсролын зээлийн сангийн “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”, “БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ”-аар суралцаж байгаа, суралцах хүсэлтэй оюутнууд холбогдох мэргэжилтний утсанд холбогдож материалаа цахим хэлбэрээр өгнө.
Дотуур байранд оршин сууж байгаа оюутнуудыг 2020.01.29-2020.03.01-нийг хүртэл дотуур байрнаас түр хугацаагаар чөлөөлөх болсон.

МУИС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.