2020-05-27

Ойрын хугацаанд 2500-3000 оношлуур авна

access_time 2020-01-30 12:12

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр батлагдсан тохиолдол 6065 болж, 132 хүн нас барсан байна. Мөн шинээр Арабын нэгдсэн Эмират улсад тохиолдол бүртгэгджээ.Тус байгууллагын зүгээс тархалт идэвхтэй явагдаж буй бүс болох Хятад улстай харилцах хилийн цэг дээр хяналт шалгалтаа эрчимжүүлэхийг улс орнуудад зөвлөж байгаа. Голомттой бүс нутгаас шууд нислэгээр ирж байгаа зорчигчдод тавихыг хяналтыг чангатгах үүднээс агаарын тээврийн зарим компаниудтай Хятадын нислэгээ цуцлаад байгаа юм.

Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа тул өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай хороо дахин хуралдаж олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхээ шийдэхээр болсон. Монгол улсын хувьд энэ сарын 28-ны өдөр 14 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгаа хийсэн. Эдгээр шинжилгээний хариунууд сөрөг гарсан тул иргэдийг зөвлөгөө өгч гэрт нь буцаасан байгаа. Өчигдөр буюу 29-ний өдөр 4 иргэн клиникт хандан шинжилгээ өгсөн байна. Хариу нь 24 цагийн дараа гарна гэлээ. Мөн ойрын хугацаанд дахин 2500-3000 оношлуур авахаар тооцоо судалгаа хийж байгааг мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.