Хөл хориог амралттай андуурахаа болино уу
Засгийн газраас онцгой нөхцөл байдлын хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа. Гэвч өнгөрсөн өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ дагуулан тоглоомын төв, сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн тохиолдол олон байлаа. Коронавирусийн эрсдэлээс гадна томуугийн дэгдэлт өндөр байгаа энэ үед хөл хорио тогтоогоод байхад эцэг эхчүүд дур мэдэн хүүхдээ энэ мэтээр олон хүнтэй газраар үйлчлүүлэхийг байх ёстой юм.
Хөл хорио гэдэг бол хүүхдийг амрааж байгаа хэлбэр биш. Тэднийг болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж гадаад орчноос тусгаарлаж байгаа хэлбэр. Гэтэл хариуцлагагүй эцэг эхчүүд үүнийг амралт мэт ойлгон хүүхдээ олон хүн цугласан газраар хэнэг ч үгүй дагуулж явсан тохиолдол амралтын өдрүүдэд цөөнгүй гарсан.
А.Амбасэлмаа: Хөл хориог амралт гэж ойлгож, хүүхдээ гадуур дагуулж явах нь буруу
ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “Сургуулийн хүүхэд өвдөөгүй байхад хөл хорио тогтоолоо гэх асуудал сошиалаар явж байна. Гэхдээ сургуулийн хүүхэд, залуус өвчлөлийг хөнгөн балархай хэлбэрээр өвдөөд гэртээ байгаа бага насны хүүхдүүдэд халдаадаг гол тараагч эх үүсвэр. Тиймээс эдний хөлийг жаахан хямгадахаар гэрт байгаа бага насны хүүхдийн халдвар багасдаг. Бидний авсан арга хэмжээ цаг үеэ олсон оносон зүйл”
Ням гарагт гарсан Засгийн газрын шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа автомат болон цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох албан шаардлагыг харьяа дүүргүүдийн хэлтсээрээ дамжуулан хүргүүлсэн байна. Энэ дагуу үзвэр үзвэр болон кино театрууд, автомат тоглоомын төвүүд түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан.
Гэвч хөл хорио тогтоочхоод байхад энэ мэтээр сургуулийн сурагчид хараа хяналтгүйгээр гадуур гарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ дагуулж явахдаа амны хаалт зүүлгэлгүй авч явж байгаа ч тохиолдлууд байна. Тиймээс эцэг эхчүүд хариуцлагаа өндөржүүлж хүүхдээ эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд түр зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулахыг мэргэжлийн байгууллагуудаас эцэг, эх, асран хамгаалагчид хандан анхааруулж байна. Учир нь гэртээ хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд галын аюулд өртөх, бага насны хүүхэд химийн бодист хордож гаднын биет залгих, халуун ус, тогоонд түлэгдэх зэрэг эрсдэл өндөр байдаг байна.
Сурагчийн амралтын үеэр бага насны хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх, тохиолдол нэмэгдэг болохыг Цагдаа болон эмнэлгийн байгууллагын зүгээс анхааруулж байна. Өмнөд хөршөөс эхлэлтэй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг улс орон даяар зогсоосон. Ингэснээр 2-16 насны хүүхдүүд өдрийн туршид гэртээ өнжих болж байгаа юм.
Д.Оюун: Хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгддэг
НЦГ-ын хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мэргэжилтэн Д.Оюун “Сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбоотойгоор бага насны хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж, бэртэх нь ихэсдэг. Учир нь хүүхэд харгалзах хүнгүйгээр олон цагаар үлдэх тохиолдол ихсэн үүнтэй холбоотойгоор халуун тогоонд түлээгдэх, өндрөөс унах, хоол хүнсний дутагдалд орох, халуун хүйтнээс хөл гарах нь хайрагдах зэрэг олон төрлийн эрсдэлүүд бий. Түүнчлэн хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь түгжилгүй орхисноос үүдэн хүүхэд ахуйн хэрэглээний зүйлс авахаар дэлгүүр явах замдаа зам тээврийн осолд өртөх гэх мэт олон төрлийн эрсдэлийг дагуулдаг. Тиймээс эцэг эхчүүд үүнд маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ хүүхдээ олон цагаар гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээж байгаа бол ойр орчмын хүндээ захих, аюулгүй байдлыг нь хангах зэргээр хүүхдэд эрсдэлтэй бүхнээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна”
ЭХЭМҮТ-ийн ЯТТ-ийн тасаг ахуйн хүрээнд бэртгэж гэмтсэн гэх шалтгаанаар хандаж байгаа тохиолдлын дийлэнх нь химийн хорт бодис болон эмийг их тунгаар хэрэглэсэн, гаднын жижиг биет залгисан гэгддэг байна. Харин гэр хорооллын өрхийн хувьд цахилгааны аюулгүй байдал хангагдаагүйгээс болон хүүхдүүд дур мэдэн галлагаа хийснээс угаартах, бүр галд өртөх эрсдэл нэмэгддэг гэж байна.
Б.Бат-Амгалан: Хүүхэд химийн бодис, эмэнд хордсон болон гаднын жижиг биет залгисан тохиолдол элбэг байна
ЭХЭМТ-ИЙН ЯТТ-ийн эрхлэгч Б.Бат-Амгалан “Эцэг эхчүүд бага насны хүүхдээ нэгээр нь харуулаад үлдээдэг. Энэ тохиолдолд хүүхдүүд гэртээ байгаа даралт, ханиадны эм, Д витамин олноор нь уух, химийн бодис буюу сав угаагч шингэн, белизна уух зэргээр ирэн ходоодоо угаалгаад тусламж үйлчилгээг аваад буцдаг. Түүнчлэн хүүхэд гэртээ байгаа гаднын биет залгидаг тохиолдлууд байна. Энэ бүхэн эцэг эхийн хараа хяналт, амьдралын хэв шинжийн маягтай илүү хамаараалтай зүйл”
Г.Нэргүй: Галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хүүхдийг харгалзах хүнтэй үлдээх шаардлагатай
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Манайхан их хэнэггүй юм. Бага насны хүүхдээ гэртээ цоожлоод хонгоор шахуу явдаг тохиолдлууд байна. Энэ бол байж болохгүй зүйл. Түүнээс үүдэлтэй эрсдэлүүд их бий. Мөн галлагаатай холбоотой асуудал дээр бага насны хүүхдүүдэд даалгахгүй байх дээр эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй”
Тиймээс эцэг эхчүүд аль болох хүүхдээ насан хүрсэн том хүний хараа хяналтад байлгахыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилжээ
2024-03-29
-
НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ
2024-03-29
-
Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно
2024-03-29
-
Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо
2024-03-29
-
Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ
2024-03-29
-
Чернобылийн сүйрлийн үед ашиглаж байсан машиныг устгажээ
2024-03-28
-
Пёньян: Оросын газрын тосыг зэвсгээр наймаалцаж байна
2024-03-28
-
Амазон мөрнөөс эртний аварга том далайн гахайн олдвор олдлоо
2024-03-27
-
Ерөнхий сайд асан С.Батболдыг АНУ-д тансаг үл хөдлөх худалдаж авсан гэв
2024-03-27
-
ЦЕГ: Контейнероор юань оруулж ирсэн эсэхийг шалгаж байна
2024-03-27
-
Японд улаан буудайн эм ууж 1 хүн нас барж, 70 хүн хорджээ
2024-03-27
-
Барселон хотын алдарт Саграда Фамилиа сүмийн барилгын ажил 140 гаруй жилийн дараа буюу 2026 онд дуусах тов гарчээ
2024-03-26
-
Өмнөд Африкийн парламентын дарга $135,000-ын авлига авсан хэрэгт холбогдов
2024-03-26
-
Эверестийн оргилд авирагсад ялгадсаа буцааж авчрах журамтай болжээ
2024-03-26
-
Г.Батдэлгэр: Шийдэл зөв бол харааны бэрхшээлтэй хүн ч “харж” чадна
2024-03-26
-
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат чуулга уулзалтад илтгэл хэлэлцүүллээ
2024-03-25
-
Москвагийн халдлага: дөрвөн хүнийг буруутгав
2024-03-25
-
Зураг Замын-Үүд-Эрээний авто замын боомтыг дөрөвдүгээр сарын 1-нээс 24 цагаар ажиллуулах шийдвэр гарчээ
2024-03-25
-
Оросын төв хэвлэл Москвагийн халдлагыг үйлдсэн этгээдүүдийн байцаалтын дүрс бичлэгийг нийтэд үзүүлэв
2024-03-25
-
Москвагийн халдлагын дараа Орос даяар гадаадын цагаачдыг үзэн ядах үзэгдэл нэмэгджээ
2024-03-25
-
Хойд Америкд нар хиртэлт болно
2024-03-23
-
ОХУ: Халдлагын үеэр 60 хүн нас барж, 100 гаруй хүн шархаджээ
2024-03-23
-
Хятадын төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхлэв
2024-03-21
-
Лео Варадкар өөрийгөө Ерөнхий сайд байхад тохиромжгүй гэжээ
2024-03-21
-
Вьетнамд Монголын 9 иргэн хорих ял эдэлж байна
2024-03-21
-
Манай улсын гадаад өр 119,000,000,000,000 Төгрөг болж, өсжээ
2024-03-20
-
Путин төрийн эрх барьсан хугацаагаараа Сталинийг 2028 онд гүйцнэ…
2024-03-20
-
Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоов
2024-03-19
-
Цус сорогч шавжаас хамгаалахын тулд Японы фермерүүд үхрүүдээ Африкийн тахь шиг судалтай болгож эхэлжээ
2024-03-19
-
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаа “их удирдагч” гэж нэрлэжээ
2024-03-19
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
103847 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
66809 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
57064 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
47682 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
46418 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
42655 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
36942 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
36812 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
35391 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
34989 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
34114 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
32965 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
31867 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
31066 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
30884 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
30043 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
29794 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
29728 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
28723 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
26661 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
26462 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
26456 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
26034 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
25682 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
25536 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
25280 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
24791 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
24460 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
24019 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
23343 Уншсан