2019-02-19 09:00

“Хүүхдийн ертөнц” зургийн уралдааны дүн гарлаа

access_time 2019-02-19 09:00

“Хүүхдийн ертөнц” зургийн уралдаан дүнгээ гаргалаа. Монголын зураачдын эвлэл, Соёл, урлагийн газар, Болд группийн хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн ертөнц” уран зургийн уралдаанд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 543 гаруй бүтээл иржээ.

6-9 насны сурагчдаас 277 зураг, 10-14 насны сурагчдаас 202 зураг, 15-18 насны сурагчдаас 64 зураг тус тус ирсэн байна. 15-18 насныхны ангилалд нийт 64 зураг ирсэн байна. “Монгени цогцолбор” сургуулийн 9В ангийн сурагч Н.Мөнгөнцоож тэргүүн байр эзэлж, мөн сургуулийн сурагч Б.Уянга, Ө.Халиун нар дэд байрт орлоо.

“Монгени цогцолбор” сургуулийн 11Д ангийн сурагч Ц.Мөнхзул “Зэрэглээ”, “Амгалан цогцолбор” сургуулийн 10А ангийн сурагч С.Цэндсүрэн “Цаатан Монгол” зургаараа гуравт оржээ. Харин тусгай байрын шагналыг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын бүрэн дунд сургуулийн 11В ангийн сурагч Х.Ууганжаргал, нийслэлийн нэгдүгээр сургуулийн 12А ангийн сурагч Т.Мөнхбат, “Ирээдүйн Монгол” ТББ-ын 10В ангийн сурагч Ц.Болорцэцэг, “Монгени цогцолбор” сургуулийн 9В ангийн сурагч П.Цэлмэг, “Шинэ эхлэл ОУЛС” сургуулийн 11Б ангийн сурагч М.Нямцэлмэг нар хүртсэн байна. 10-14 насны ангилалд Налайх дүүргийн Эрдмийн Оргил сургуулийн 5-2 ангийн сурагч Э.Ерөөлт нэг, “Шинэ Өнөөдөр” сургуулийн 6А ангийн сурагч Б.Мишээл, “Монгени цогцолбор” сургуулийн 6Д ангийн сурагч М.Даваадорж хоёр, 92 дугаар сургуулийн 6Б ангийн сурагч П.Ганчөдөр , “Үй Цай” сургуулийн 7Б ангийн сурагч Г.Ирээдүй, “Ирээдүйн Монгол” ТББ-ын сурагч Н.Эрдэнэбаатар гуравдугаар байр эзэлжээ. “Монгени цогцолбор” сургуулийн 7Г ангийн сурагч Б.Никкол, Т.Ууганбаяр , 93 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Э.Энхцэлмэг, “Амгалан цогцолбор” сургуулийн 7Д ангийн сурагч Г.Цэндмаа, “Монгени цогцолбор” сургуулийн 9В ангийн сурагч М.Дөлгөөнзаяа нар тусгай байрын шагнал хүртлээ. 6-9 насны ангилалд “Үй Цай” сургуулийн 1Б ангийн сурагч Г.Ундраа тэргүүлж, “Ирээдүйн Монгол” ТББ-ын сурагч Н.Очир-Эрдэнэ ,”Монгени цогцолбор” сургуулийн 2Д ангийн сурагч Т.Цэлмэг удаалж, “Шинэ өнөөдөр” сургуулийн 1А ангийн сурагч Б.Гантуул, “Ирээдүйн Монгол” ТББ-ын 2Б ангийн сурагч Т.Ананд, “Оюунлаг” дунд сургуулийн 2В ангийн сурагч Н.Содсэцэн гуравт шалгарчээ. “Хүүхдийн ертөнц” уралдаанд ирсэн нийт бүтээлийг ирэх зургаадугаар сард “Чухаг-2” хотхонд шинээр нээгдэх гэж буй уран зургийн галерейд олон нийтийн хүртээл болгох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.