2018-09-26 12:54

ЭГЧ МААНЬ 12 ХОНОГИЙН ТУРШ ӨДӨРТ 3 ШИРХЭГ ХАСАРВААНЬ ИДСЭН. ХАРИН ҮР ДҮНД НЬ…

access_time 2018-09-26 12:54

Хасарваань жимс нь их чихэрлэг, биед ашигтай элементүүдийг өгөхөөс гадна илүүдэл жинг хасах үйлчилгээтэй болохыг нотлосон байна.

Энэ жимсэнд глюкоз, фруктоз, рифофлавин, ниацин, В6, В1, В12, А, С амин дэмүүд, бүх төрлийн давс, цинк, магний, фосфор, зэс, төмөр, натрий, бор, кобальт, селен, хүхэр, кадмий, хөнгөн цагаан агуулагддаг.

Хасарвааньд агуулагддаг селен нь үсийг бэхжүүлэхээс гадна торгомсог зөөлөн болгодог.

Харин үүнийг мэддэг эгч маань 12 өдрийн турш өдөрт 3 ширхэг хасарваань жимс идэж, туршилт хийсэн юм. Одоо та бүхэндээ түүний туршилтын үр дүнг хуваалцъя.

Хоол боловсруулах системийг сайжруулсан
Хасарваань идэж эхэлснээс хойш эгчийн маань хоол амархан шингэж, гэдэс өвдөх, өтгөн хатах зэрэг асуудал огт гарахаа больсон.

Мөн бие нь хөнгөрч, үүнийгээ дагаад царай зүс нь шингэрч, өнгө зассан шүү. Хасарваань жимс нь хоол боловсруулах системийг тун сайн дэмждэг тул амархан жин хасах, жингээ барихад ч тусалдаг гэнэ.

Хүчтэй өвдөлтийг намдаана
Бие эрхтэн гэнэт хүчтэй өвдсөн, хатгуулсан үед хасарваань хэрэглэхэд сайн нөлөө үзүүлдэг. Дээр дурдсанчлан энэхүү жимс нь калигаар баялаг билээ.

Харин кали нь мэдрэлийн системд нөлөөлж, хүчтэй өвдөлтийг намдааж, нэг ёсондоо өвчин намдаагчийн үүргийг гүйцэтгэдэг юм. Эгч маань хасарваань байхад эм хэрэггүй гэж байнга хэлдэг болсон шүү.

Жирэмсэн ээжүүдэд тустай
Эгч маань жирэмсэн. Тиймдээ ч хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож хасарваань иддэг. Тус жимс нь урагт тун ч сайн нөлөөтэй, өсөлтөнд эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаагаар нотолсон байдаг.

Та үүнийг хүүхдэдээ ч өгсөн болно. Өдөр бүр ганц ширхэгийг өгч байхад хүүхэд тань ямар ч өвчин зовлонгүй, эрүүл саруул өсч торнино.

Зүрхэнд тустай
Хасарваанийг буцалсан усанд хийж хонуулаад, өглөө нь уух юм уу, эсвэл жимсээ блэндерт хийж нухаш болгож идэж хэрэглээрэй.

Энэ нь таны зүрхэнд онцгой сайн нөлөө үзүүлж, хатгуулах, түргэн цохилж, давчдах болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг аж.

Цусны даралтыг тогтворжуулна
Цусны даралт өндөртэй, үүнээс болж зовж шаналдаг хүмүүст эмч нар хасарваань идэхийг зөвлөдөг байна. 5-6 ширхэг чавганд 80 мг магни агуулагдах бөгөөд энэ нь цусанд нөлөөлж, даралтыг тэнцвэржүүлдэг.

Ойролцоогоор 370 мг магни нь цусны даралтыг бууруулж чаддаг гэх судалгаа хүртэл байдаг ажээ.
source:http://senbii.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.